m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 00:18
72
Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг Гурвалжингийн гүүрний баруун талын “Сод Монгол” ШТС-ын ард байрлах  хөөсөнцөрийн үйлдвэрт өчигдөр орой 21.00 цагийн үед гал гарчээ. Галын дуудлагын дагуу  Онцгой байдлын газрын гал унтраах, аврах гурван ангийн 30 гаруй албан хаагч ажиллаж, 23.10 цагт галыг бүрэн унтраасан байна.

Энэхүү гал гарсан обьектийн хувьд олон жил хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа бөгөөд гал гарах  үйлдвэрт хүн байгаагүй гэнэ.