m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 00:55
94
Ахмадын спортын наадам өнөөдөр эхэлнэ

Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын спортын холбооноос хамтран Ахмадын спортын анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Уг наадам энэ сарын 26-27-нд болох юм.

Ахмад тамирчдын амжилтыг ахиулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, олон улсын тэмцээнд өрсөлдөх ахмад тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээн ширээний теннис, шатар, кросс гүйлт, гольф, талбайн теннис гэсэн таван төрлөөр болох юм байна.