m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 01:12
50
Универсиад наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулна

Дэлхийн оюутны спортын “Универсиад”  наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ны өдөр болно. Уг наадамд таван тивийн 170 орны 12 мянга гаруй тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.  Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш өрсөлдөх бөгөөд 272 багц медалийн эзэд тодрох юм.

“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцох юм. Баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Эрүүл мэнд, спортын яаманд болно.

Тус арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан нар оролцох аж.