m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 01:56
126
"Ногоон сор" компани Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элслээ

"Ногоон сор" компани "Масс агентлаг"-аас хэрэгжүүлж буй төсөлд хамрагдан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд шинэхэн гишүүнээр элсэн орлоо. Хүнсний нарийн ногоонуудыг хүлэмжинд тариалж, иргэдээ эх орныхоо хөрсөнд тарьсан шинэхэн ногоогоор хангадаг тус компани монголдоо анх удаа усан үзэм тариалж эхэлсэн бөгөөд энэ жил хоёр дахь ургацаа хүлээн авах аж. Мөн гүзээлзгэнэ, тарвас, бууцай, саладны навч, өргөст хэмх, улаан лооль, улаан чинжүү зэргийг жилийн дөрвөн улиралд гурван га газарт тариалж байгаа бөгөөд цаашид долоон га газарт нэмж тариалахаар хүлэмжээ бариад эхэлчихсэн байгаа юм байна.