m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 02:51
65
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр


07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд
 
10:00-22:00   “Монголын сайхан орон” Уран зургийн  үзэсгэлэн /Монголын Уран зургийн галерейд/

7 дугаар сарын 7. Мягмар: 09.00-19.00 Урианхай сурын харваа /Сурын талбайд/
 
7 дугаар сарын 8Лхагва: 09. 00-18.00  Буриад сурын харваа /Сурын талбайд/
 
7 дугаар сарын 9Пүрэв: 09. 00-19.00  Хүүхдийн сурын харваа /Сурын талбайд/
 
7 дугаар сарын 10. Баасан: 08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
 
08.00 цагт Шагайн харвааны хэсгийн харваа /Шагайн асарт/
 
10.30 цагт Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбайд/
 
10.00-11.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол /Чингис хааны нэрэмжит талбайд/
 
12.00-12.30 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Чингис хааны нэрэмжит талбайд/
 
14.00-16.20 цагт  Шүдлэн  насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-18.30 цагт Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбайд/
 
15.00 цагт Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн  концерт /Чингис хааны нэрэмжит талбайд/
 
19.00 цагт Дээлтэй Монгол наадам /Чингис хааны нэрэмжит талбайд/
 
21.00 цагт Монгол Улсын төрийн  тугийг цэнгүүлэх ёслол /Төрийн ордон,Чингис хааны нэрэмжит талбайд/
 
22.00 цагт “Учиртай гурван толгой” дуурь /Чингис хааны нэрэмжит талбайд/


 
7 дугаар сарын 11. Бямба
 
8.00-11.40 цагт Азарганы уралдаан /Хүй долоон худагт/
 
10.00 цагт Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/
 
10.00 цагт Монгол Улсын төрийн тугийг ордоноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү залах  ёслол
 
11.00 цагт Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа 

11.10 цагт  Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
11.20 цагт Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30 цагт Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/
 
12.00-15.00 цагт Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа  /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
12.30 цагт Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/
 
13.30-14.00 цагт  Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/
 
13.30-16.00 цагт  Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
14.00 цагт Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/                 
                                           
14.00-17.00  цагт Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/
 
14.30-16.30 цагт Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/
 
15.20-18.00 цагт  Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
16.20-18.00 цагт  Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
16.30-20.00 цагт Үндэсний сурын  хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/
 
21.00-23.00  цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя“” урлагийн тоглолт /Чингисийн талбайд/   
                                                                      
23.00 цагт Баяр наадмын ёслолын буудлага /Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой,  7-н буудал/
 
7 дугаар сарын 12. Ням
 
07.00-09.20 цагт    Соёолон насны морьдын уралдаан / Хүй долоон худагт/
 
08.00 цагт  Шагайн харвааны  шигшээ харваа /Шагайн асарт/
 
08.00-12.00 цагт  Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг /Сурын талбайд/
 
9.30-11.00 цагт  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
10.00-11.00 цагт  Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
10.30-12.30 цагт Дааганы уралдаан /Хүй долоон худагт/
 
11.20-12.40 цагт Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
11.20-12.40 цагт  Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
12.00-13.40 цагт Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг /Сурын талбайд/
 
12.30 цагт Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/
 
13.40-14.00 цагт Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа  /Сурын талбайд/
                                                                                                                                
14.30-15.10 цагт  Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
15.20-15.30 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
                                                                                                   
 15.20-16.00 цагт  Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
15.20-16.00 цагт  Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
16.10-16.40 цагт Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
                                                                                                     
16.40-17.10 цагт  Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
16.40-17.20 цагт Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
17.25-17.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна / Төв цэнгэлдэх хүрээлэнд/
                                                                                                    
17.50-18.40 цагт Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
18.35-19.05 цагт  Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
18.45-19.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
                                                                                                     
19.05-19.35  цагт Хүчит бөхийн барилдааны  есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
19.40-19.55 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. 
                                                                                                    / Төв цэнгэлдэх хүрээлэнд/
19.55 цагт Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана / Төв цэнгэлдэх хүрээлэнд/
                                                                                                    
20.00 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол.                   
                 
 УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

 
7 дугаар сарын 13. Даваа. Хүй долоон худаг

7.00-9.20 цагт Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан                                                                                                   
 10.30-12.30 цагт Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан
 
13.00-13.05 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд

У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.
 

12.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан

1. Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
 
14.20-14.30   Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
 
14.00-16.00   Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
 
14.30-15.20   Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
 
15.20-15.30   Урлагийн тоглолт
 
15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
 
16.30-16.40   Урлагийн тоглолт
 
16.40-17.00   Хүчит бөхийн барилдааны тавын даваа
 
17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. 
 
17.00-17.50   Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа
 
17.50-18.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа
 
18.20-18.40   Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
 
18.40   Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.
 
ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН 809,  АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

 
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
 
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд10.00-18.00   Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
 
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд: 09.00-17.00   Монгол хуушуур-2015 фестиваль
 
Хүй долоон худаг
 
07 дугаар сарын 11-нд: 16.00-19.00  Холч морьдын уралдаан              
 
07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд: 10.00-18.00   “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
 
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд: 09.00-17.00   Монгол хуушуур-2015 фестиваль
 
07 дугаар сарын 11-нд: 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
 
07 дугаар сарын 11-нд: 14.00  Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
 
07 дугаар сарын 12-нд: 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
 
07 дугаар сарын 12-нд: 08.30-09.00   Шүхрийн буултын үзүүлбэр
 
07 дугаар сарын 13-нд: 11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
 
07 дугаар сарын 13-нд : 07.00-18.40  “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/
 
07 дугаар сарын 14-нд: 10.00-17.00  “Монгол адуучин баяр” /тусгай хөтөлбөрөөр/
 
 Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд   
 
07 дугаар сарын 04-нд: 22:00 Best of Classics Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн
 
07 дугаар сарын 10-нд: 19:00 “Дээлтэй монгол” наадам
 
07 дугаар сарын 10-нд: 22:00  “Учиртай гурван толгой” дуурь
 
07 дугаар сарын 11-нд: 21:00  “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” рок попын урлагийн тоглолт
 
07 дугаар сарын 12-нд: 21:00  “Талын бүжиг” Монгол үндэсний  бүжгийн  наадам
 
07 дугаар сарын 13-нд: 20:00  “Морин хуур” Олон улсын фестиваль
 
07 дугаар сарын 14-нд: 21:00  “Ulaanbaatar swing night  фестиваль
 
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга
 
07 дугаар сарын 09-15-нд: 18:00  “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт
 
Монголын хүүхдийн ордон
 
07 дугаар сарын 09-нд: 11.00 Наадмын хүүхдийн гала концерт
 
Нийслэлийн “Улаанбаатар” чуулга
 
07 дугаар сарын 10-нд: 19.00  “Ариун хаврын тахилга” этно балет
 
07 дугаар сарын 11-нд: 19.00  “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл
 
07 дугаар сарын 12-нд: 19.00  “Colors of Mongolia ардын урлагийн тоглолт
 
Цэрэндоржийн гудамжинд
 
07 дугаар сарын 05-нд: 16.00              “Их талын жазз” фестиваль
 
 Үндэсний соёл, амралтын хүрээлэн
 
07 дугаар сарын 12-нд: 22.00  “Silence White” дижи урлагийн шоу
 
Улаанбаатар хотын музей
 
07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд: 10:00-17:00     Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр 
 
Монголын Уран зургийн галерей
 
07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд: 10:00-22:00   “Монголын сайхан орон” Уран зургийн  үзэсгэлэн
                       
Монголын үндэсний музей
 
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд: 08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
 
Дүрслэх урлагийн музей
 
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд: 08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
 
Чойжин ламын сүм музей
 
07 дугаар сарын 09-нд: 22:00-00:00   “Шөнийн музейд Хөсөгтөн” үзэсгэлэн