m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 05:33
58
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төлөвлөх төслийг дэмжээгүй иргэдтэй үргэлжлүүлэн тохиролцох, төсөлд хамрагдах асуудлаар хэлэлцээр хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч болон төсөлд хамрагдсан иргэн, хуулийн этгээд хийх зэрэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн саналуудыг төсөлд тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулгадаа дурдсан.

Эдийн засгийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулан хуулийг баталлаа.