m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 06:15
279
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар их хурал эхэллээ

 

Масс агентлагийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр санаачлан Монгол орон даяар хэрэгжүүлээд хагас жилийн нүүр үзэж байна. Төсөл хөтөлбөрийн хүрээнд баялаг бүтээгчдийн санал, нийгмийн шаардлагаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдан Анхдугаар их хурлаа хийж байна. Энэхүү их хуралд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Баялаг Бүтээгчдийг Дэмжинэ төслийн санаачлагч, Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны  үүсгэн байгуулагч Ч.Даваабаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Сарандаваа, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох болон албаны бусад хүмүүс оролцож байгаа юм. "Баялаг бүтээгчдийг дэмжих"холбооны Анхдугаар их хурлыг нээж "Домог" хамтлаг ая дуугаа өргөсөн бөгөөд үргэлжлүүлэн тус холбооны үүсгэн байгуулагч Ч.Даваабаяр үг хэллээ.