m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 07:09
174
Д.Цогтбаатар:Зайсангийн иргэд газраа өмчлөх боломжтой

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар үргэлжилж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьсныг сонсож буй. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байгаа тул асуулгын хариуг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ”Зайсангийн иргэдийн газраа өмчлөх хүсэлт хэрхэн шийдэгдсэн бэ”хэмээн тодруулахад Д.Цогтбаатар сайд ”Зайсангийн иргэд газраа өмчлөх боломжтой болсон” гэлээ. Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд хүн амын 13 хувь нь газраа өмчилж авчээ.