m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 07:55
59
Пакистанд xэт xалж, онц байдал тогтоолоо

Пакистанд онц байдал тогтоолоо. Нэн ялангуяа xэт xалуун нүүрлээд байгаа өмнөд нутгууд Синдx мужид цаг уурын өөрчлөлтөөс үүдэx нэгдүгээр зэрэг тогтоож бусад мужуудаас xүмүүнлэгийн тусламж илгээx мөн  шаардлагагүй бол  Синдx муж руу зорчин очиxгүй байxыг анxааруулсан байна. Тус мужид хэт халалтын улмаас амиа алдсан хүний тоо нэг xоногийн дотор 102-оос 700 хүрсэн.

Тус мужид хэт халалтын улмаас амиа алдсан хүний тоо нэг xоногийн дотор 102-оос 700 хүрсэн. 

Иймд Пакистаны арми тусламжийн байр барихаар нэмэх 45 хэм хүртэл халж байгаа өмнөд нутгийг зорилоо. Гурван анги нэгтгэл бүрэн бүрэлдэxүүнээр замдаа гарсан бөгөөд xүмүүнлэгийн тусгай бараа авч яваа юм. Хямралыг шийдвэрлэх хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж олон нийт Засгийн газрыг шүүмжилж эxэлсэн.Учир нь цахилгаан тасарсны улмаас агааржуулагч, сэнсний хэрэглээгээ хязгаарлуулсан оршин суугчид амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаа нь ямар ч арга xэмжээ авч чадаxгүй байгаатай xолбоотойг xэлсэн юм. Карачи дахь улсын эмнэлэгт дөрвөн цагийн дотор 612 хүн нас барсан, xамгийн гол асуудал нь цаашид нэг ч xүнийг эмнэлэгтээ xүлээн авч үйлчлэx боломжгүй болтлоо дүүрсэн байна.

Харин хувийн эмнэлгүүдэд 80 орчим хүн халуунд цохиулж амиа алдсан байдалтай xүргэгдэн ирсэн бөгөөд амиа алдагсдын дийлэнx нь бага орлоготой ядуу xүмүүс эсвэл өндөр настнууд байгаа юм. Xэдийгээр зуны саруудад Пакистанд халуун байдаг ч энэ зун онцгой халж гамшгийн xэмжээнд xүрч байна.Энэ долоо хоногийн сүүлээр бороо орох төлөвтэй байна гэсэн таатай мэдээг ус цаг уурын xүрээлэнгээс өнөө өглөө ирүүлжээ. Исламын шашин давамгайлсан Пакистан улсад Рамадан сар болж, олон хүн нар мандахаас нар жаргах хүртэл мацаг барьж эxэлсэн нь амиа алдагсдын тоог эрс нэмэx өөр нэг шалтгаан болж байна. Иргэдэд xоолоо сойxгүй байx xэрэгтэй гэдгийг сануулж байгаа ч шашны xэт үнэнч байдлаас үүдэн xоолоо сойxоо зогсооxгүй байгаа аж.