m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 08:57
80
160 магистр дипломоо гардан авлаа

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн Бизнесийн удирдлагын 106, Экологи менежментийн нэг, Гадаад хэл шинжлэлийн 16, Мэдээллийн системийн менежментийн хоёр, Боловсрол судлал менежментийн 15, Сэтгүүл зүйн дөрөв, Соёл судлалын нэг, ОУ-ын харилцаа, эдийн засгийн 10, ОУ-ын болон гадаад харилцааны тав нийт 160 оюутан магистрын зэрэг авч, өнөөдөр төгсөлтийн баяраа хийлээ. 

Эрдмийн сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа

-Монгол улсын боловсролын салбар дахь төгсөлтийн дараах сургалтыг дагнан эрхэлдэг анхны сургууль болох Эрдмийн сургууль нь 2004 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд нэг бакалаврын оюутанд ногдох магисртрант, докторантын тоогоор улсад байнга тэргүүлж байна. Манай сургууль нийгэм, хүмүүнлэгийн ухааны долоон чиглэлээр докторын, 14 чиглэлээр магистрын сургалтыг нийслэл хот болон орон нутагт зохион байгуулдаг. 2014-2015 оны хичээлийн жилд өөрийн орны болон Их Британи, Япон, Орос, Хятад, Казахстан Солонгос, Турк, Пакистан, Венгри, Нигер гэх мэт дэлхийн олон улсын нийт 5000 гаруй иргэд магистр, 120 гаруй докторын сургалтад хамрагдаад байна. Эрдмийн сургууль нь судалгаанд суурилсан сургалтыг олон улсын түвшинд хүргэж, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр эрхэм зорилготой ажиллаж байна. Ингээд нийт төгсөгчид магиструуддаа төгсөлтийн баярын мэнд хүргэе.

Манай сургууль нийгэм, хүмүүнлэгийн ухааны долоон чиглэлээр докторын, 14 чиглэлээр магистрын сургалтыг нийслэл хот болон орон нутагт зохион байгуулдаг

А.Түмэнзул /Бизнесийн удирдлагын магистрант/

-Эрдэмтэн багш нараасаа маш их зүйлийг сурч мэдэн Бизнесийн удирдлагын магистр болж байгаадаа маш их баяртай байна. Манай сургууль бусад сургуулиудтай харьцуулахад багш нарын заах арга, хичээлийн нөхцөл, цаг нь давхар ажил хийж байгаа оюутанд маш их боломжтой гэдгээрээ онцлог юм.

Ц.Энхцогт/ Бизнесийн удирдлагын магистр/

-2,5 жил суралцаж өнөөдөр ийнхүү төгсөж байгаадаа маш их баяртай байна. Манай сургууль олон улсын стандартыг хангасан сургалтыг чанартай явуулж, оюутан бүртэйгээ тулж ажилладаг учраас би энэхүү сургуулийг сонгож суралцаад, өнөөдөр амжилттай төгссөндөө сэтгэл маш өндөр байна.