m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 10:25
118
Г.Саранчимэг: Далайд дусал нэмэр

Таван литрийн баллонтой газ дэлбэрснээс гэртээ байсан ах дүү хоёр түлэгдсэн харамсалтай хэрэг энэ сарын 10-нд гарсан. Одоогоор том хүү н.Цэрэнтогтохын биеийн байдал хүнд байгаа бол дүүгийнх нь бие харьцангуй дээрджээ. Хүүгийн эмчилгээний зардалд зориулж аж ахуй нэгж, хувь хүмүүс тусламжийн гараа сунгасаар байна.    

Тухайлбал “Суруга Монгол” ХХК-ийн хүний нөөцийн менежир Г.Саранчимэг н. Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар гурван өдөр хандивын хайрцаг аялуулжээ.

Тэрбээр хэлэхдээ ”Далайд дусал нэмэр гэдэгчлэн гурван өдөр хандивын хайрцаг аялууллаа. н.Цэрэнтогтох хүүд туслах миний саналыг таатай хүлээн авч тусламжийн гараа сунгасан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанийн удирдлагууд, “Улс хоорондын шуудан илгээмж”-ийн гаалийн газрын байцаагч Б.Мөнгөнсувд, зохиолч С.Дашбалжир нарт талархсанаа илэрхийлье. Эдгээр байгууллагын хамт олноос 1 сая нэг зуун мянган төгрөг цугларсан. Өнөөдөр хүүгийн ээжид өглөө. н.Цэрэнтогтох удахгүй хөл дээрээ босч,эрүүл саруул болно гэдэгт итгэлтэй байна”гэлээ.