m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 22:49
49
"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны Анхдугаар Их хурал болно

"Масс агентлаг"-аас санаачлан хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ"төсөл хөтөлбөр хэрэгжээд хагас жилийн хугацаа өнгөрч байна.  Төсөл хөтөлбөрийн хүрээнд нийгмийн шаардлага,баялаг бүтээгчдийн саналаар "Баялаг бүтээгчдийг дэмжих" байгуулагдсан юм. Тэгвэл тус холбооны Анхдугаар Их хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд 09.00 цагт эхлэх гэж байна. Энэхүү Их хуралд  УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Баялаг Бүтээгчдийг Дэмжинэ төслийн санаачлагч, "Баялаг Бүтээгчдийг дэмжих холбоо"-ны  үүсгэн байгуулагч Ч.Даваабаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Сарандаваа, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох болон албаны бусад хүмүүс болон нийслэл,орон нутгийн баялаг бүтээгчид оролцоно.