m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 23:10
26
Цахилгааны хязгаарлалт хийх газрууд

Багахангай, Баян, Баянцагаан, Баянжаргалан суманд амралтын өдрүүдэд цахилгаан түр хязгаарлана. Багахангай чиглэлийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэх тул Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын хэрэглэгчид 2015 оны зургаадугаар сарын 27-ны 04:30 – 19:00 цагт, 28-ны 04:30 – 19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулна уу.