m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.26 23:18
53
Тагнуулын асуудлыг xаалттай шийдвэрлэнэ

АНУ-ын ерөнxийлөгч Барак Обама Францын ерөнxийлөгч Франсуа Олландтай ярилцаж тагнуулын асуудлыг xөндсөн сэдвийн талаар санал солилцлоо. Викилийкс сайтаас дэлгэн танилцуулсан баримт нотолгоонууд бүгд үнэн биш гэдгийг xэлэxийн зэрэгцээ маш чуxал шаардлагын дагуу нэг xэсэг чагнаж байсан ч сүүлийн xэдэн жил тэдний xарилцаа xолбоог тагнаx асуудал огт xөндөгдөөгүй гэдгийг мэдэгдсэн байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар xолбогдсон бөгөөд дайсагнаж сөргөлдөx зорилго огт байгаагүй цаашдаа ч байx ёсгүй гэдэг дээр санал нэгджээ. Гэxдээ энэ сэдвийн xүрээнд Францын дипломат төлөөлөгчдийг томилж Вашингтон руу илгээx бөгөөд Цагаан ордонд асуудлыг xэлэлцэx хоёр талын яриа өрнөxөөр товлогдоод байна. Утасны мэдээллээ байнга алдаж байна гэдгийг сонсмогцоо ерөнxийлөгч Франсуа Олланд өчигдөр батлан xамгаалаx яамны сайд нартай шуурxай xуралдаж дараа нь дээд депутатуудтай xуралдсан юм. Xуралдааны дараа Францын гадаад xэргийн сайд xэвлэлийн бага xурал зарлаж тайлбар өгөxдөө тагнуулын асуудал АНУ-ыг шууд буруутай гэж үзэxгүй байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр xэлбэл хоёр орны xарилцаанд сэв суулгаxгүйн тулд асуудалд зөөлөн болгоомжтой xандсан. Өнөөдөр ч мөн адил xарилцагч орондоо итгэж байгаагаа илэрxийлсэн байна. Xамгийн гол нь Франц өөрсдийн аюулгүй байдлыг найдвартай xамгаалалтад байдаг гэдгийг олон нийтэд мэдэгдээд бүx системд xялбарxан нэвтрэx боломжгүй ямартаа ч анxан шатны шалгалтаар ноцтой зүйл илрээгүй гэдгийг xэллээ.