m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 03:28
53
Д.Ганхуяг: Баялаг бүтээгчдийн бүтээлч хамтын ажиллагаа маш чухал

Төрийн ордны Их танхимд “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Анхдугаар их хурал үргэлжилж байна. Их хуралд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцож Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан үг хэлсэн юм. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.  

- Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад анхны их хурлаа хийж байна. Цаашид баялаг бүтээгчид хэрхэн хамтарч ажиллавал үр дүнд хүрэх вэ?

- Баялаг бүтээгчид экспортын салбарт буюу бүс нутгийн болоод олон улсын зах зээлд өрсөлдөх түүхэн хариуцлагатай мөчлөгийн үед ирээд байна. Тиймээс Монгол Улсын төр засгийн гадаад худалдааг дэмжих бодлого өрсөлдөх чадвартай байх ёстой. Мөн манай баялаг бүтээгчдийн бүтээлч хамтын ажиллагаа маш чухал. УИХ-ын дарга “Баялаг бүтээгчдээ бодитой дэмж” хэмээн хэллээ. Аж үйлдвэрийг дэмжих бодлого зэрэг олон эрх зүйн орчныг бий болгож байна. Гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүний хөгжил,технологийн дэвшил чухал. Монгол Улс байгалийн болон мал аж ахуйн асар их баялагтай. Үүнийг тэргүүний техник технологиор боловсруулалт хийж бараа бүтээгдзхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломжтой юм. Энэ бол цаг хугацаа тэвчээр шаардсан үйл хэрэг. Аж үйлдвэрийн салбар хөдөлмөр шаардсан салбар. Улс орны бодлого болон баялаг бүтээгчид хамтран гарч ирсэн түүхэн жишээ. Энэ салбарын төлөө баялаг бүтээгчид хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоог байгуулан ажиллаж байна. Мөн “Масс агентлаг” үндэсний баялаг бүтээгчдийнхээ хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулан, сурталчилах ажлыг зохион байгуулж байгаад талархаж байна.