m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 04:34
24
Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ч.Даваабаяр холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

"Масс агентлаг"-аас санаачлан хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Төсөл хөтөлбөрийн хүрээнд нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийн хүсэлтээр "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоо байгуулагдсан билээ. Тус холбооны Анхдугаар их хурал Төрийн ордны Их танхимд яг одоо үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая "Баялаг бүтээгчдийг дэмжих"холбоо Ерөнхийлөгчөө сонгожээ. Тус холбооны Ерөнхийлөгчөөр "Масс агентлаг"-ийн ТУЗ-ийн дарга "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн санаачлагч Ч.Даваабаярыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо.