m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 04:51
55
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Төрөөс баримтлах бодлогын зөвлөлд орлоо

"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны Анхдугаар их хурал Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Энэхүү хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн санаачлагч, "Баялаг Бүтээгчдийг дэмжих" холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар оролцож үг хэллээ. Энэ үеэр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" Аж үйлдвэржүүлэлтийн салбарт Төрөөс баримтлах бодлогын зөвлөлд орлоо.