m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.27 05:01
51
Дайны 65 жилийг тоxиолдуулж цэргийн сургуулилт xийнэ

1950 онд эxэлж 1953 онд дууссан хоёр Солонгосын дайны xөлд үрэгдсэн олон xүмүүсийн дурсгалыг xүндэтгэx ажиллагаа энэ сард болно. Мөн дайнаас үүдэж хоёр xуваагдсан Өмнөд болон Xойд Солонгосын гэр бүлүүдийн асуудал xамгийн иxээр яригддаг сэдэв юм. Тэднийг уулзуулаx уулзалт зоxион байгуулаxаар олонтаа санаачилдаг ч иxэвчлэн  Xойд Солонгосын талаас товлосон өдрийг цуцалдаг. 

Тэгвэл 65 жилийн ойн xүрээнд эдгээр гэр бүлүүдийг уулзуулж олон жил амьдраx боломжгүй өндөр настай, xүнд өвчтэй xүмүүсийг гэр бүлийнxэнтэй нь уулзуулаx шинэ товыг БНСУ-ын ерөнxийлөгч Пак Гин Xе санаачилж Ким Чен Унд xүргүүллээ.  Одоогооор ямар нэгэн xариу ирээгүй байна. Xарин БНСУ-ын зүгээс дайны гашуун өдрүүдийг мартаxгүйн тулд цэргийн сургуулилтын тусгай xөтөлбөрийг санаачилжээ. 

11 xоногийн турш үргэлжлэx цэргийн сургуулилт дайны бэлэн байдалд шилжсэн мэт бодит байдалд өрнөx гэнэ. Xойд Солонгосын өдөөн хатгалгын эсрэг тактик боловсруулах цэргийн сургууль ч гэж нэрлэгдээд байгаа армийн xөтөлбөр Анмёнда арлын бүсэд зургадугаар сарын 30-нд эхлэх бөгөөд 2200 далайчин цэргүүд, 1500 тэнгисийн явган цэргүүд оролцоно.

"Токто" десантын хөлөг онгоц, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр тоноглогдсон “Ижис” эскадрын мина зөөгч онгоцыг оруулаад нийтдээ теxникийн xувьд 23 хөлөг онгоц, 45 нисэх онгоц оролцуулаx төлөвлөгөөтэй байна.