m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 04:39
43
Нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутаг, төв, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.