m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 04:43
134
Тамирчдын өдөр өнөөдөр тохиож байна

Монгол улс жил бүрийн зургаадугаар сарын 28-ны өдрийг "Тамирчдын өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ жил уламжлал ёсоор ЭМСЯ, тус яамны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 140 тоот тушаалын дагуу "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт,  түүний үр өгөөжийг олон нийтэд сурталчлан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг аж.

Монголын "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Мөн Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна.