m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 04:52
51
Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д энэ сарын 23-27-нд ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Тэрээр эхлээд тус улсын Вашингтон хотод ажиллах үеэрээ  Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцаж, Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал, Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд, Конгрессын Ардчиллын түншлэлийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзсан.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ Нью-Йорк хотын Хөрөнгийн биржид зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассонтой уулзана. “Bloomberg News” мэдээллийн агентлагийн төвд зочилж, уулзалт ярилцлага хийлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.