m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 05:05
73
Ким Чин Уны шинэ төрх

 Өмнөд Солонгосын сэтгүүлчид Хойд Солонгосын удирдагч Ким Чин Уны дүр төрхөнд дүгнэлт хийн, тэрээр хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай бичсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

 Тэрээр энэ жил 32 настай боловч түүний толгойд цагаан үс хэдийн ургаж олны өмнө гарахдаа үсээ байнга хар өнгөөр будах болжээ. Мөн тэрбээр хөмсөгөө богино бөгөөд нарийхан хэлбэрээр засуулах болсон ба энэ нь түүнийг өвөө болон аавтайгаа их төстэй  харагдуулж байгаа гэнэ.

 Хойд Солонгосын удирдагч сүүлийн нэг жилийн турш жин нэмж, өргөн өмд өмсөн нуруугаа үүрэн алхах болсон юм. Түүний хувьд дөчөөс дээш насны хүний дүр зургийг ард иргэддээ харуулах ёстой бөгөөд тэрээр дээрх үүргээ маш сайн гүйцэтгэж байна хэмээн дүгнэж болохоор байна гэж сэтгүүлчид бичжээ. Олон нийтийн анхаарлыг татаж буй нь хатуу дэглэм, хаалттай хаалганы цаана юу өрнөж буйг дэлдхий нийт мэдэх гэсэн хүсэлтэй холбоотой юм.