m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 05:49
74
“Ард Түмнээ Хайрлая нам”-ыг бүртгэжээ

“Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх  хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэн, уг намыг улсын бүртгэлд бүртгэв. “Ард түмнээ хайрлая” нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 24 дэх нам болж байна.