m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 05:55
52
Сагсчид сайн үйлсийн аянд нэгдлээ

БНСУ-ын Гванжоу хотноо болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох Залуучуудын шигшээ баг болон Азийн наадмын шилдэг 8-н багийн нэг Үндэсний шигшээ багийн залуус бэлтгэлийн халз тоглолтыг зохион байгуулсан билээ.

МҮСБХ-ноос санаачлан зохион байгуулсан тус тоглолтоос олсон орлогыг гэнэтийн осолд өртөн БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон ах дүүс А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлалаа. Дүүгээ галын аюулаас аварч чадсан ч өөрийн биеийн 80% түлэгдсэн А.Цэрэнтогтохын биеийн байдал хүнд байгаа ба эмчилгээний зардалд 350 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм.

Тоглолтоос 1,160,000₮ цугларсныг МҮСБХ-ны төлөөлөл, Дэлхийн наадмыг зорих Залуучуудын шигшээ багийн төлөөлөл ах дүүсийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээр очин ээжид нь гардуулан өглөө.