m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 06:10
82
Сэлэнгэ аймагт таван түймэр асаж байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ  аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт таван ой хээрийн түймэр асаж байна. Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол”, Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо”, “Атаа гол”  Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга”, “Итэмийн гол” гэх газрууд түймэртэй байна.

Түймрийг унтраахаар Аврах тусгай анги,  Нийслэлийн болон Орхон, Дархан-Уул аймгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна.