m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 23:40
159
П.И.Чайковскийн алдарт "Хунт нуур" балетын 40 жилийн ойн тоглолт боллоо

Одоогоос 40 жилийн өмнөх энэ өдөр П.И.Чайковскийн алдарт "Хунт нуур" балет Монголын тайзнаа мэндэлжээ. МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын жүжигчин Ж.Чулуун, Ардын зураач Ч.Гунгаасүх, нар гар нийлэн хөдөлмөрлөж энэ гайхамшигт бүтээлийг өөрийн болгож чадсан байна.

Ойн арга хэмжээнд уригдан ирсэн ахмадууд, эрхэм үзэгчид, 40 жилийн 140 дэхь тоглолтонд оролцсон балетын жүжигчид, симфони найрал хөгжимчид, удирдаач Ж.Бүрэнбэх, зөвлөх балетмейстер Б.Жамьяндагва, тайз гэрэл, марктингийн албаныхандаа баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Балетад УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг гоцлож, СТА О.Ганцоож, СТА Б.Саруул, СТА А.Өлзий-Орших, СТА Э.Эрдэнэжаргал нар тоглосон юм.  Мөн Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, балетмейстер ХБ,АЖ,ТШ Б.Жамъяндагва, туслах балетмейстер АЖ О.Ганбаатар, балет ангийн дарга СТА Б.Баасансүрэн нар ажилласан байна. 

Энэ үеэр гурван залуу балетын жүжигчин СТА цол тэмдэгээр шагнагдаж, ахмадууд маань болон олон уран бүтээлчдэд ивээн тэтгэгчдийн урамшуулал хүртээсэн юм.