m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.28 23:50
75
Зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлана

Улаанбаатар хотын “Их тойруу” 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын хүрээнд  анкер босгох, цахилгааны утас татах ажил хийгдэх гэж байна. Ингэснээр АШ -205, 206-ын цахилгаан  дамжуулах агаарын шугамыг хүчдлээс бүрэн таслах юм.  Тиймээс хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110/35/10 кв-ын “Сэлбэ” дэд станцыг өнөөдөр 06:00-21.00 цаг хүртэл хугацаанд таслаж цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаар боллоо.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсэг болох Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайтын зуслангийн чиглэлийн  50 мянган хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж 2015 оны зургаадугаар сарын 29-ний 06:00 цагаас 21:00 цаг хүртэл нийт түр хязгаарлана.