m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 00:23
42
Өнөөдөр болох үйл явдлууд

9:30 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухай, Барилгын ослоос шалтгаалан хүний амь хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай судалгаа, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

10:00 цагаас Улаанбаатар Цэвэр агаар төслөөс Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төслийн хүрээнд Үерийн гамшгаас хамгаалах тоног төхөөрөмжийг НОБГ, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн Онцгой байдлын газарт болно

11.00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар мэдээлэл хийнэ. Мөн Шүүх байгуулах тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор шүүхүүдийн нэр, харъяалалд орж байгаа өөрчлөлтийн талаар болон зарим аймагт шинээр шүүх байгуулах талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Циркийн сургуулийн багш, төгсөгчид болон циркчид шатсан циркийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагаас Гавьяат жүжигчин С.Жавхлан нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг эсэргүүцэж үсээ хусах болсон талаар мэдээлнэ.