m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 00:26
96
Монголд хөрөнгө оруулагчидтай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголд хөрөнгө оруулдаг компанийн төлөөллүүдтэй  “Gredit Suisse” банкны байранд   уулзалт ярилцлага хийлээ.

Хөгжиж буй орнуудын гол хөрөнгө оруулагчид болон банкны төлөөлөгчид оролцсон уг уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

Мөн Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Бямбасайхан хөрөнгө оруулагчдад компанийнхаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал, ирээдүйн хэтийн төлөвийн  талаар танилцуулга хийсэн юм. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын төлөөлөл Оюу толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэнээр бид танай улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна гэж хэлж байлаа.