m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 01:15
87
Д.Оюунчимэг: Нийт баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг төлөөлж, хичээн ажиллах болно

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар их хурал амжилттай болж өнгөрлөө. Их хурлын төлөөлөгчдийн нэг СХД-т байрлах хүүхдийн хувцасны "Цагояа" үйлдвэрийн захирал Д.Оюунчимэгтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. 

-Сайн байна уу. Юуны өмнө Анхдугаар их хурлын төлөөлөгчөөр оролцож байгаад баяр хүргэе. Хуралд оролцож буй сэтгэгдлээсээ хуваалахгүй юу?

-Би СХД-ийн "Цагояа" үйлдвэрээс оролцож байна.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ хурал цаг үеэ олсон хурал болж, бид бүхний хийж бүтээж байгаа ажлыг хэрэглэгч түмэнд танилцуулах, үйлдвэрлэгчид олноороо төрж байгааг болон, юуг хэрхэн үйлдвэрлэдгийг төр засагт мэдрүүлж өгч байгаа нь их чухал юм.

-Та энэ их хурлаас ямар шийдвэр гараасай гэж хамгийн их хүсэж байна?

-Бид бүхнийг дэмжиж, бидний дуу хоолой, хүсэл бодлыг төлөөлж байгаа энэ их хурлаас гарах шийдвэр нь баялаг бүтээгчдэд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлж чадахуйц тийм л шийдвэр байгаасай гэж хүсэж байна. Би өөрөө мөн холбооныхоо Бага хурлын гишүүнээр сонгогдлоо. Тийм учраас хурлын шийдвэр, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож нийт баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг төлөөлж, хичээн ажиллах болно. 

-Цагояа үйлдвэрийн хувьд төсөлд хамрагдсанаас хойш хэр зэрэг өөрчлөлт гарав?

-Яг энэ талаар хэлэхсэн гэж бодож байлаа. Манай үйлдвэр өнгөрсөн дөрөвдүгээр сард анх төсөлд хамрагдаж байсан. Түүнээс хойш манайх руу утсаар болон биеэр ирж бүтээгдэхүүн авах захиалах, болон борлуулалтын цэгүүдийн борлуулалт эрс ихэссэн. Бид ч бас энэ хандалтыг улам нэмэхийн тулд бүтээгдэхүүнээ илүү чанартай, загвар сайтай хийхээр чармайн ажиллаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл маань бидэнд яг л дутагдаад байсан хэрэглэгч, худалдан авагчдад өөрсдийгөө таниулах тэр боломжийг олгосноороо үнэхээр ач холбогдолтой төсөл болж чадсан. Мөн энэхүү том төсөлд хамрагдаж чадсандаа маш их баяртай байна.

Ингээд биднийг дэмжин ажилладаг Масс агентлагийн "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олон болон их хурлын төлөөлөгчиддөө амжилт хүсэж удахгүй болох баяр наадмын мэндийг хүргэж байна.