m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 02:18
54
“Гранд Арт-2015” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гранд Арт-2015” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнгийн талаар БНСАУ-ын “Ханнам”  их сургуулийн профессор, зураач Ли Жэ Ху “Би Монголд ирээд 10  гаруй жил болж байна. Зураач хүний хувьд монгол хүнтэй зургаар дамжуулан ойртон дотносож, урлагаар хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулахыг зорьдог. Мэдээж аливаа юмны ирээдүйг харахад,  10  буюу түүнээс дээш жилийн хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс бид  энэ үйл ажиллагаагаа  залуу зураачдын ур чадварыг дээшлүүлэхийн тулд зохион байгуулж байгаа юм.  Мөн урлаг нь хоёр орны  харилцаа болон хөгжлийн тулгуур болж байгаа гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.

Энэхүү Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээлийг шалгаруулах үзэсгэлэнг  Монголын Урчуудын эвлэл, МУЭХ-ны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, Монголын Уран зургийн галерейн зөвлөх, зураач Л.Бумандорж, БНСАУ-ын Тэжон хот дахь  Олон улсын соёл, урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд  96 залуу уран бүтээлчийн 120 бүтээлийг дэлгэх юм байна.