m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 04:27
59
Аж үйлдвэрийн сайд болон баялаг бүтээгчид Японд ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх  сарын 1-ний өдрийг хүртэл  Япон Улсад ажлын айлчлал хийж байна.  Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулж буй. Энэ нь хоёр орны  Засгийн газар хоорондын бизнес түншлэл эхэлж байгаагийн бас нэгэн илрэл юм. 

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг  хийж байна.

Эдийн засгийн түншлэл, гадаад харилцааг дэмжсэн энэхүү айлчлалын багт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон албаны бусад хүмүүс, баялаг бүтээгчид багтжээ.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим  аж ахуйн нэгжийн 80 гаруй  төлөөлөгч оролцож байгаа бөгөөд айлчлалын хүрээнд  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж  үзэж байна.