m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 04:40
78
Ял эдэлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх хандлага ихэсчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч онд анхан шатны шүүхээр 6375 хэрэг шийдэгдсэн байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 3.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 1.4 хувиар өсчээ. Хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо буурсан бол, бусдын бие махбодид гэмтэл учруулах хүнд гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоо өссөн байна. 

Ял шийтгүүлэгчдийн хувьд урьд нь ял шийтгүүлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх хандлага өссөн байна. Насны ангилалын хувьд 18-29 залуус нийт гэмт хэргийн тал хувийг үйлдсэн гэсэн судалгаа гарчээ. 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн хэлэхдээ "Насанд хүрч байгаа нийгмийн идэвхитэй 18-29 насны залуусын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Урьд нь ял шийтгүүлсэн хүн дахин гэмт хэрэг үйлдэх хандлага ихэссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад ялтныг соён гэгээрүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх ёстой" гэлээ.