m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 05:03
90
Сүмо Олимпийн наадамд багтаж чадсангүй

2020 оны зуны Олимпийн наадам Японы нийслэл Токио хотод болно. Улсдаа болж буй олимпийн наадмыг зохион байгуулагч орон нэг спортын төрлийг хөтөлбөрт  оруулах эрхтэй байдаг. Олон улсын Олимпийн хороо Япон улсад ийм эрхийг өгсөн бөгөөд Олимпийн хөтөлбөрт оруулах спортын төрлийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа билээ.

“Токио 2020”-ын зохион байгуулах хороо 26 спортын төрлийг авч хэлэлцээд наймыг нь сүүлийн сонгон шалгаруулалтанд оролцох эрх өгчээ. Эдгээр нь софтбол, боулинг, хаданд авиралт, сквош, сёрфинг, каратэ, үшү, дугуйт тэшүүрийн төрлүүд юм байна.

Харин Монголчуудын болон Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргалын найдлага тавьж байсан сүмо бөх эхний шатнаас хасагджээ. Аливаа спортын төрөл нь олон улсад жигд хөгжсөн, хүн бүр хичээллэх боломжтой зэрэг хэд хэдэн шалгуурууд байдаг. Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос сүмог Олимпийн хөтөлбөрт оролцуулахаар олон сурталчилгааны ажил хийсэн ч дэмжлэг аваагүй гэнэ.