m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 05:43
111
15 төрлийн 8000 гаруй багаж, техник хэрэгсэл гардуулан өглөө

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-өөс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл”-ийг 14 сарын хугацаанд хэрэгжүүллээ.

Үерийн гамшгийн үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврахад нэн шаардлагатай багаж зэвсэглэмж, техник хэрэгсэл олгосныг өнөөдөр төслийн удирдлагууд нийслэлийн Онцгой байдлын газарт гардуулан өглөө.

Төслийн үр дүнд нийслэл анх удаа үерийн эрсдэлийн менежментийн стратегитэй болж үерийн гамшгийн нөхцөлд ажиллахад нэн шаардлагатай 15 төрлийн 8253 ширхэг жижиг, дунд, том оврын 672,000 долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Тухайлбал аврах шуудаг, аврах ажиллагааны хувцас, хөвөгч гүүр, аврах хийлдэг дэвжээ, түр хорогдох байр, уснаас аврах ажиллагааны хувцас, аврагчдын малгайнд бэхэлдэг дүрс бичлэгийн аппарат, могойн дуран, эко шуудай, зөөврийн гэрэлтүүлэг, GPS хэрэгсэл,аврах шуудаг, хайгуулын төхөөрөмж зэрэг богино хугацаанд хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах орчин үеийн дэвшилтэт технологи, хэрэгслүүд болно.