m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 07:54
72
Ю.Гэрэлбаатар:Хохирлын хэмжээ 100 сая төгрөгөөр хэмжигдэж байна

Хуучин Циркийн барилга буюу циркийн сургуулийн ажилчид, Монголын циркийн ахмадын хороо хэвлэлийн бага хурал хийв. Учир нь энэ сарын 23-нд шатсан тус сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэж өгөхийг төр засгаас тад хүсэж байна.

Тус цирк нь 75 жилийн түүхтэй бөгөөд дэлхийд алдартай бүхий л уран бүтээлчид төрөн гарчээ. Тиймээс Монгол Улсын циркийн урлагийн соёлын төв устах аюулд ороод байгааг ахмад циркчид сануулж байлаа.

Энэ талаар Циркийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатараас тодруулахад "Энэхүү циркийн сургуулийн байрыг анх 1894 онд VIII Богд Жавзундамбын хатан Дондогдуламд зориулж барьж байсан юм. Сүүлд 1940 онд циркийн зориулалтай байр болгож өөрчилсөн юм. Бүхэл бүтэн 75 жилийн түүхтэй соёлын өвийг хурдан засч янзлах хэрэгтэй. Одоогоор циркийн сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Циркийн урлаг Монгол Улсад хэрэгтэй гэж үзэж байгаа бол бидэнд бэлтгэл сургуулилтаа хийх орон байрыг бэлтгэж өгөх хэрэгтэй. Циркийн сургуулийн хүүхдүүдийг Хөгжим бүжгийн коллежид бэлтгэл хийлгэх гэж байгаа гэсэн яриа тархсан байсан. Энэ бол худлаа. Тэнд бэлтгэл хийлгэх ямар ч боломж байхгүй. Тийм техник хэрэгсэл ч байхгүй. Харин үлдсэн түүхэн баримт, зураг хөргөө гаргаж Хөгжим бүжгийн коллеж рүү зөөсөн байгаа. Гарсан хохирлын хэмжээ эхний ээлжинд 100 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тоног төхөөрөмжийн хохирол юм" гэсэн юм.

Гарсан хохирлын хэмжээ эхний ээлжинд 100 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн тоног төхөөрөмжийн хохирол

Мөн түүнээс гал гарсан шалтгааныг тодруулахад "Гал цахилгаанаас болж гараагүй. Шугам хоолой засаж, солих үед гагнуурчин гал алдсан нь тодорхой. Одоохондоо шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа. 13-14 хоногийн дараа гардаг юм билээ. Тэр үед илүү тодорхой болох байх" гэлээ.

Шугам хоолой засаж, солих үед гагнуурчин гал алдсан нь тодорхой