m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 08:33
117
Хүнсний барааны үнэ 0.6 хувиар өсчээ

Монголбанкны гаргасан статистик мэдээллээс харахад хэрэглээний үнийн улсын индекс өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, тайлант сарын эцэст өнгөрсөн сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 8.0 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувь, оны эхнээс 2.5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар тус тус өслөө. Харин суурь инфляци сарын -0.02 хувь, оны эхнээс 0.4 хувь, жилийн 10.2 хувьтай байв. Ийнхүү өссөн нь тайлант сард сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 4.6 хувиар буурч харин хүнсний ногооны үнэ 4.2 хувь, махны үнэ 1.2 хувь, гурил, талхны үнэ 0.5 хувиар өссөнөөр хүнсний барааны бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Харин хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ 0.1 хувиар буурсан нь тээвэр /автомашины задгай зогсоолын төлбөр/ 1.5 хувиар буурсантай холбоотой аж.