m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 08:38
90
Манай сагсчид хожвол анх удаа ААШТ-д оролцоно

БНХАУ-ын Чанша хотод ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 03-ны хооронд зохиогдох Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа өчигдөр явагджээ.

А хэсэг: Иран, Япон, Малайз, Өмнөд Азиас шалгарсан баг
Б хэсэг: Филиппин, Палестин, Кувейт, Зүүн Азиас шалгарсан баг /Монгол, Хонгконг/
С хэсэг: Өмнөд Солонгос, Иордан, Сингапур, Хятад
Д хэсэг: Тайвань, Ливан, Катар, Казахстан

Энэ удаагийн тэмцээн Манай тамирчдад боломж олгож байна. Учир нь Зүүн Азийн АШТ-ийг явуулах ёстой байсан Японы сагсан бөмбөгийн холбоо тэмцээн зохиох болон тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Тиймээс ААШТ-нд багтаагүй багуудаас хамгийн өндөр чансаатай байгаа Хонконг, Монголын багуудыг хоорондоо тоглож ялсан баг нь тэмцээний Б хэсэгт багтан өрсөлдөх юм.  Хонгонгийн багийг хожвол Манай улмын баг тамирчид түүхэндээ анх удаа FIBA-ийн ААШТ-д оролцох эрхтэй болох юм.