m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 08:53
178
Хорих 427 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцжээ

Дүүргийн гуравдугаар прокурорын газраас Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны хорих 427 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцжээ. Танилцах ажиллагаанд дүүргийн прокурор Б.Пүрэвжав болон ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор  Д.Дашцэрмаа нар оролцсон ба энэ ажилд мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан зарим хяналтын прокурорууд оролцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа, Шийдвэр гүйцэтгэх албаны хорих 427 дугаар ангийн дарга хурандаа Д.Тулга болон хорих ангийн үйл ажиллагааг танилцуулжээ.

Танилцах ажлын явцад  хорих 427 дугаар ангийн үйл ажиллагаа, хорих ангийн харуул хамгаалалт болон ялтны ял эдлэлтийн байдалтай танилцаж,  санал хүсэлтийг  сонсч, тэдний асуусан асуултанд хариулж, зарим асуудлын талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав.