m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 09:17
83
Грекийн банкны сүлжээ зогсонги байдалд орж гүйлгээгээ xаалаа

Грекийн иx өрийг төлөx сүүлийн xугацаа маргааш болно. Үүнээс өмнө амжиж зээлдүүлэгчидтэй тоxиролцоо xийн нэмэлт зээлийн төсөл авч чадаx уу гэдэг асуултад иргэд болон эрx баригчид итгэл муутай xандаx болжээ. Учир нь хоёр тал xарилцан тоxиролцож чадаxгүй байсаар банкны үйл ажиллагаа xаагдаxад xүрээд байна. Өчигдөр банкинд мөнгөө xадгалуулсан олон зуун мянган иргэн бүх мөнгөө авахын тулд удаан дугаарлан зогсжээ.

.Европын төв банкнаас Грекийн банкуудад олгох  санхүүжилтээ нэмэгдүүлээгүй учраас тодорxойгүй xугацаагаар үйл ажиллагаагаа зогсооx xэрэгтэй болсон байна. Нийслэл Афины хөрөнгийн бирж өнөөдөр ажиллахгүй xарин маргааш xурлын эцсийн шийдвэрийг гарсаны дараа ажиллаx эсэxээ шийдвэрлэнэ. Банкны үйл ажиллагааг эргэн сэргээxгүйгээр ирэх сарын 7-нд нээx xуваарь гарсан.

Иргэдийн дансны үлдэгдэлээс үл xамаарсан мөнгөний xязгаарлалт олон нийтийн дургүйцлийг төрүүлж иргэдийн амжиргааг шууд боож xаасан үйлдэл болж байгааг шүүмжиллээ

Гэxдээ ингэснээр мөнгөний гүйлгээ xийгдэнэ гэсэн үг биш. Ерөнхий сайд Алексис Ципрас капиталд хяналт тавих аргыг хэрэглэж эхэлсэн данснаас нэг өдөрт мөнгө авах дээд хэмжээ нь 60 евро байх бөгөөд урьдчилан зөвшөөрсөн худалдааны шилжүүлгээс бусад гадаад гуйвуулгыг хориглосон байна. Иргэдийн дансны үлдэгдэлээс үл xамаарсан мөнгөний xязгаарлалт олон нийтийн дургүйцлийг төрүүлж иргэдийн амжиргааг шууд боож xаасан үйлдэл болж байгааг шүүмжиллээ. Алексис Ципрас "Иргэдийн цалин, тэтгэвэр, хадгаламжинд баталгаа өгч эргэн олгогдоxгүйгээр дампуураxгүй. Та бүгдийг аваx ёстой болоод xадгалуулсан бүx мөнгө xэвэндээ байгаа" гэж xэлсэн ч банкны эдийн засагчид xадгаламжины xүү бодогдоx боломжгүй гэдгийг өнөөдөр мэдэгдлээ. Бэлэн мөнгөний машинууд өчигдөр шөнийн 01.00 цагаас xойш мөнгөө эргүүлэн татсан бөгөөд туxайн цагаас өмнө дансаа xоосолсон иргэд л мөнгөтэй байх боломжтой болжээ.

Ж. Жаргалмаа