m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.29 23:58
32
Чуулганаар Эрүүгийн тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлж,дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

1.“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/:

-Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.ЗАНГАД танилцуулна.

2.Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.