m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 00:04
178
Хулгай хийхийг завдсан 15-16 насны хүүхдүүдийг шалгаж байна

Хулгай хийх зорилгоор автомашины эд зүйлсийг эвдэж, иргэдэд хохирол учруулсан бага насны хүүхдүүдийг шалгаж байна.

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 27-28-нд шилжих шөнө иргэн О-ийн эзэмшлийн Прадо авто машины цонхыг хагалж хөгжим болон бусад эд зүйлийг хулгай хийж байхад нь цагдаагийн албан хаагчид 15-16 насны Э.Г.Л нарыг барьжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.