m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 00:11
38
Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагаас  БНГУ-ын “ХЕОС Энержи” ХХК-иас Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж болон олон нийтийн хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ХААИС-тай хамтран ажиллах болсон талаараа мэдээлэл хийнэ. 

11:00 цагаас АТГ энэ оны эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Баянзүрх дүүргийн Тамгын газрын хурлын танхимд Сансарын тунел, Баянцээлийн баар рестораны үйл ажиллагааг зогсоох талаар хэвлэлийн бага хуралтай.

12:30 цагаас Хохирогчдын холбоо, 2008 оны долдугаар сарын 1-ний хэлмэгдэгсдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудаас долоон жилийн өмнөх долдугаар сарын 1-ний хар өдрийг дурсч мэдээлэл хийнэ.

13:00 цагаас "Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд нийслэлийн баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн байрлалд зохион байгуулагдсан барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааны хаалт болно.