m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 00:50
69
Сагсан бөмбөгийн "Б" зэрэглэлийн УАШТ эхэллээ

Сагсан бөмбөг сонирхогч залуусын дундах, зун цагийн хамгийн том тэмцээн болох 2015 оны Насанд Хүрэгчдийн “Б” зэрэглэлийн УАШТ эхэллээ.

Тэмцээнд эрэгтэй 29 баг, эмэгтэй найман баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Хэнтий, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг аймгуудаас гадна, Нийслэлийн Багануур, Налайх дүүргээс багууд хүрэлцэн иржээ. Мөн Спрайт Супер Лигийн хүчирхэг багууд болон Хөгжлийн лигээс ч багуудын төлөөлөл байгаа юм.

Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг найман баг наймдугаар сард болох “А” зэрэглэлийн УАШТ-нд оролцох эрхээ авна. “А” зэрэглэлийн УАШТ-нд Үндэсний Супер Лигийн багууд тамирчид шууд оролцох эрхтэй бөгөөд “Б”-н Улсын Аваргаас шалгарсан баг тамирчид, дээд лигийн шилдэг тамирчидтай хурд хүчээ сорин, тоглох боломжыг олгодог юм. Тэмцээний аварга, алт, мөнгө, хүрэл медальтнууд ирэх  сарын 5-нд тодорно.