m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 01:01
111
Мөнгөний нийлүүлэлт 9845.8 тэрбум төгрөгт хүрэв

Манай улсын мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурч 9845.8 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн 52.8 хувийг төгрөгийн хадгаламж, 19.5 хувийг валютын хадгаламж, 11.9 хувийг төгрөгийн харилцах, 10.5 хувийг валютын харилцах, 5.3 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байгаа аж. Түүнчлэн тайлант сард хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгөний жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 20.6 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 8.4 нэгж хувь, төгрөгийн хадгаламжийнх 1.6 нэгж хувиар өсчээ. Харин гадаад валютын харилцахынх 6.6 нэгж хувь, гадаад валютын хадгаламжийнх 7.2 нэгж хувиар буурсан байна. Харин мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 126.1 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 88.2 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 82.5 тэрбум төгрөг, гадаад валютын харилцах 14.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол гадаад валютын хадгаламж 170.0 тэрбум төгрөгөөр буурчээ.