m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 01:51
96
А.Сүхбат "Чи буугаад өгчих, дараа нь би хоёр удаа бууж өгнө" гэсэн гэнэ үү

Наадам дөхсөн энэ өдрүүдэд аваргуудын өгсөн ярилцлага олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Одоогоос 14 жилийн өмнө буюу 2001 оны наадмаар хоёр их аваргын хооронд юу болсныг хүмүүс мартаагүй. Дархан аварга Г.Өсөхбаяр "Би 14 жил дуугүй байлаа. Тэр жилийн наадам миний хувьд маш чухал байсан юм. Гэтэл Сүхбат тунаж үлдээд "Чи буугаад өгчих, тэгвэл би аварга болно.

Гэхдээ би энэ үйлдэлдээ одоо хэр нь харамсаж явдаг. Сүхбат зурагтаар намайг балмад, танхай гэж хэлсэнд би гомдолтой байна

Дараа нь би хоёр жил дарааллан бууж өгье" гээд байсан юм. Би шударга барилдъя гэсэн ч энэ үгээ олон удаа хэлсээр миний анхаарлыг сарниулсан. Тэгж байгаад гэнэт хөл аваад хаячихсан. Бөх хүнд байж боломгүй заль хэрэглэсэн учраас тийм зүйл болсон. Гэхдээ би энэ үйлдэлдээ одоо хэр нь харамсаж явдаг. Сүхбат зурагтаар намайг балмад, танхай гэж хэлсэнд би гомдолтой байна" гэжээ.

А.Сүхбат өөрөө наймаалцах санал тавьж, ногоон дэвжээн дээрээ ичгүүргүй ийм байдал гаргасан бол тэр хэн бэ гэдгийг олон нийт тунгаах хэрэг болох нь.

Олны анхаарал татсан аливаа асуудлын талаар хоёр тал өөр өөр зүйл ярьдаг болоод удаж байна. Энэ дундаас олон нийт хэн нь хэн болох, хэн нь үнэн яриад байгааг ойлгоход бэрх болжээ. Бөхийн холбоо хууль зөрчиж байна, шударга бус байна гэж ярьдаг А.Сүхбат өөрөө наймаалцах санал тавьж, ногоон дэвжээн дээрээ ичгүүргүй ийм байдал гаргасан бол тэр хэн бэ гэдгийг олон нийт тунгаах хэрэг болох нь.