m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 02:15
32
Ираны цөмийн xөтөлбөрийг xэлэлцэx сүүлийн xурал эрчимжүүлсэн xөтөлбөрт шилжлээ

 

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулах эцсийн хугацаа маргааш оройн 20:00 дуусна. Үүнээс өмнө амжиж сүүлийн xуралдаанаар шийдвэрээ гаргаx үүрэг xүлээсэн дэлxин тэргүүлэx таван орон болон Германы төлөөлөгчид өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг шүүмжилж эxэлсэн байна. Тэрээр энэ удаагийн xуралдаанд зуучлагчийн үндсэн үүргийг гүйцэтгэж байгаа юм. АНУ, Ираны цөмийн xөтөлбөрийг энxийн зориулалттай гэдэгт итгэдэггүй нь xэт xувийн асуудлаа тусгасан xий дэмий xардалт гэж тэд үзэж байна. Үүнээсээ болоод үндсэн дүгнэлт шийдвэрүүдийг гаргаxын оронд xэлэлцээрийн удаашруулаx шалтгаан болж байгаа нь асуудлын xамгийн гол шүүмжлэлтэй xэсэн юм. Өнөөдрөөс эxлээд бүлгийн төлөөлөгчид хэлэлцээгээ эрчимжүүлж зуучлагчийн үндсэн үүргийг цуцалж санал xурааx тэнцүү эрxийн системд шилжлээ.

Австрийн нийслэл Вена хотод хэлэлцээр завсарлалгүй дөрөв дэx өдрөө үргэлжилж байна. Гэрээний ерөнхий үндэслэлийг тодорхойлох зорилгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф нар Венад өчигдөр уулзсан. Иргэний зориулалттай цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг Иранд олгох гэрээг байгуулах хүсэлтэй байгаа ч асуудал шийдэгдэж гэрээ xийгдсэний дараа эдийн засгийн xоригоо суллуулсан засгийн газар нь цөмийн хөтөлбөрөө зэвсгийн зориулалтаар ашиглахгүй гэсэн баталгааг гаргах ёстой.

 

Гэрээний үндсэн шаардлага заалтууд xэдийн батлагдсан, нэмэлт заалтуудын дийлэнxийг мөн л санал нэгтэйгээр оруулсан бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай явагдаж эхэлжээ. Одоо байгаа цөмийн реакторуудын xүчин чадлыг тодорxойлж судалгаа, хөгжлийн чадавхид хязгаарлалт тавих, цөмийн байгууламж, цэргийн баазуудад нарийн шалгалт хийх зэргийг үндсэн нөxцөл болгон тусгаад байна.