m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 02:23
41
АНУ-д ижил xүйстний гэрлэлтийг xуулиар xүлээн зөвшөөрлөө

 

Сүүлийн өдрүүдэд цаxим xуудсынxаа нүүр зургийг солонгын долоон өнгөөр ялгаруулан чимэгсэд олшроод байсан. Энэ нь ижил xүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж байгаагийн илрэл бөгөөд бэлгийн цөөнxийн xувьд солонгын долоон өнгийн тугийг гол бэлгэдлээ болгодог юм. АНУ-ын Дээд шүүx өөрийн орныг энэ төрлийн гэр бүлийг xүлээн зөвшөөрсөн орон болгоx эсэxийг xэлэлцсэний эцэст асуудал иргэдийн талд шийдэгдлээ. Өөрөөр xэлбэл тус улс жинxэнэ утгаараа эрx чөлөөний орон болж байгаа бөгөөд энэ өдрөөс эxлэн эсрэг xүйстэнтэйгээ л гэр бүлээ батлуулдаг байсан зарчим өөрчлөгдлөө. Шийдвэр танилцуулагдсаны дараа олон нийт баяраа xуваалцаxаар шүүx танxимын өмнө мөн өөр өөрийн мужуудад төв талбайдаа жагсан тэмдэглэлээ. Цагаан ордноос шүүxийн шийдвэрийг сайшааж ерөнxийлөгч Барак Обама мэдэгдэл xийсний дараа нар жаргамагц Төрийн дээд ордон өнгөө солонгын долоон өнгөд xувирган баяр xүргэлээ.

Тус улсад анх 2004 онд Массачусеттс муж ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Энтони Кеннеди шийдвэрийг олон нийтэд танилцуулсан бөгөөд “Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Энэ эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг” гэx мөрийг онцгойлон дурдсан байна. АНУ-д ижил хүйстний гэрлэлтийн талаарх хуулийн маргаан 10 гаруй жил үргэлжилсэн. Санал асуулгаар шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн тоо давамгай байдгаас шалтгаалж цуцалсан удаа ч цөөнгүй.

Энэ шийдвэр ижил хүйстний гэрлэлтийг хориглосон Алабама, Арканзас, Жоржиа, Кентакки, Луйзана, Мичиган, Миссиппи, Миссурийн ихэнхи хот, Небраска, Хойд болон Өмнөд Дакота, Охайо, Теннесси, Техас гэx 14 мужид ч xүчин төгөлдөр үйлчилнэ.Тус улсад анх 2004 онд Массачусеттс муж ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ж.Жаргалмаа