m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 03:01
52
Наадмаар тав хоног амрах боллоо

Улсын баяр наадмаар ес хоног амрах талаар олон хоног яригдсан. Хуулиараа бол тав хоног амрах заалттай бөгөөд долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрүүдийг амралтын өдрүүдэд шилжүүлж амарч магадгүй тухай яригдаж байсан ч өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Тиймээс долоодугаар сарын 11-15-ны наадмын баярын өдрүүдэд бүх нийтээр амраад 16, 17-ны өдрөөс эхлэн албан байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.