m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.30 04:17
439
Э.Болор-Уянгын халуухан төрх

Дуучин Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд “River sound” клубт "Учралын эгшиг" нэртэй бие даасан тоглолтоо зохион байгуулсан юм. Хэсэг чимээгүйхэн байсан дуучин маань ийнхүү урлагтаа эргэн ирэхдээ илүү залуухан халуухан болж олон сайхан бүтээлүүдээ туурвисаар байгаа бөгөөд удахгүй нэгэн шинэ дуугаа сонсогчиддоо хүргэх гэж байна.